Өнгөлөг, зөөлөн уруулны нууц

images Омголтож хатсан, арьс нь хуурсан, өнгө нь гундсан уруултай байх нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн ихээр гундааж харагдуулдаг. Тиймээс үргэлжид өнгөлөг, чийглэг, зөөлөн уруултай байх зөвлөгөөг хүргэж байна.

Үүнд: 

1. Гуужуулалт: Үхэж уруулын арьсаа гуужуулахын тулд таньд ердөө л ганц амны халбага элсэн чихэр, амны халбагыг 1/3 тэнцэх оливын тос байхад хангалттай. Тос элсэн чихэр хоёроо сайтар холин, бэлэн болсон холимгийг урууланд сойзны тусламжтайгаар үрж түрхэнэ. Гэхдээ хэт чанга биш бага зэргийн даралттайгаар 2-3 минут үрнэ. Эцэст нь алчуураар арчиж аваад уруулын чийгшүлэгч тос-вазелин түрхэнэ.

2. Оливд: Оливын тосыг долоо хоногт нэг удаа урууландаа түрхэж бай. Уруул тань үрчлээтэж, хуурайшихаас хамгаалах болно.

3. Чийгшил: Хуурайшиж буй урууланд унтахынхаа өмнө зөгийн бал зузаан түрх. Өглөө сэрэхдээ гайхамшгийг мэдрэх болно. Зөгийн бал урууланд тэжээл өгч зөөлрүүлдэг.

4. Өнгөлөг уруул: Лууван, өргөст хэмхийн шүүсийг тэнцүү хэмжээгээр авч хөвөнд шингээгээд уруулаа арчсанаар өнгө нь сэргэнэ.

5. Давхар хамгаалалт: Уруулаа будахаас 10 минутын өмнө бальзам түрх. Ингэснээр уруул тань давхар хамгаалалтанд орж, уруулын будагны ч тогтоц сайжирдаг юм.

Т.Анир

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …