Н.Энхбаярын аавынд нь нэгжлэг хийжээ

enkhbayriin aav  МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн. Н.Энхбаярын гэрээс гадна дөрвөн газар нэгжлэг хийсэн гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдээд байна.

Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадмынх нь гэрт хуулийнхан орж, гэрийг нь битүүмжилсэн бол  Н.Энхбаярын аав Намбар гуайнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ.

Ямар шалтгаанаар ийнхүү олон газар нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж буй НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотойгоор нэгжлэг хийж байна гэсэн таамаг байгаа билээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …