Монголын сайхан бүсгүйчүүд мисс болохыг хүсдэг. Тэгвэл урлаг судлаач П.Шүүдэрцэцэг залуу хүн юм бүхнийг хийж үзэх хэрэгтэй гэсэн зарчмаа явдаг гэхэд болно. Тэрбээр загварын тайзнаа ч гарч, кино урлагт ч хүчээ үзэн залуу насаа сорьж яваа хөдөлмөрч нэгэн.
Тиймдээ ч Шүүдрээ мисс хэмээх тодотголыг нэрнийхээ өмнө зүүсэн. Харин өдгөө түүнийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Анирлагч”, Саятан болгох дамжаа”, “Бид гурвын болзоо” зэрэг кинонд тоглосноор нь илүүтэй сайн танина.
П.Шүүдэрцэцэг өөрийн нүүр будалтаа өөрчилж шинэ төрхийг бүтээх дуртай билээ. Тэрбээр энэ удаад төгс өөрчлөгдөж чаджээ хэмээн цахим найзууд нь урам хайрлав.
www.unen.mn