Өнөөдөр 11:00 цагаас залуу, шилдэг тамирчдыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч, төрийн одон, медалиар шагнах гэж байна.
Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан шагнаж байгаа юм. Тамирчдад үндэсний их баяр наадмын өмнө медалийг нь гардуулах байсан ч тухайн үед ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцож байсан тул ийнхүү өнөөдөр шагнаж байгаа аж.
Төрийн одон, медалиар шагнуулагсад: Боксын спортын ОУХМ, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт З.Энхзориг, чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын хүрэл медальт Т.Мөнхтуяа болон пауэрлифтингийн дэлхийн аваргын хүрэл медальт Ш.Ариунбаатар нарт “Алтангадас” одон гардуулна.
Г.Сонор