Гудамжны нэг нөхөр тэнүүчлэн явж байгаад “ 3 давхар хаус зарна. Үнэ нэг доллар.” гэж бичсэн нэг жижиг самбарыг олж харж гэнэ. Хийх ажилгүйн дээр цагаа хэрхэн өнгөрүүлхээ төдийлөн сайн төлөвлөж чадаагүй байсан тэнүүлчин эр д урт өдрийн хэсэг хугацааг ч болов сонирхолтой өнгөрүүлж болох боломж тийнхүү олдох нь тэр. Түүгээр ч үл барам түүний халаасанд нэг доллар байлаа.
Нөгөө тансаг сайхан хаусаа эрж олоод үүдийг нь тогшиход нэг эелдэг ааштай ахайтан үүдийг нь онгойлгон түүнийг их л найрсгаар угтан авч зарах хаусаа танилцуулав гэнэ шүү. Бага зэрэг гайхширсан тэнүүлчин эр маань
– Та тэгээд энэ сайхан хаусаа хэдээр зарна гэсэн юм бэ? хэмээн асуухад. Ахайтан инээмсэглэн
– Нэг доллар гэж би үнээ тодорхой бичсэн дээ гэлээ. Цагаа л хий дэмий өнгрүүлэх гэж зорьж ирсэн тэнүүлчинд маань уг хаусыг худалдаад авах мөнгө нь байгаа юм байна шүү дээ. Учрыг үл ойлгосон тэнүүлчин эр.
– Та үнэхээр нэг доллараар зарах гэж байгаа юм уу ? хэмээн дахин лавлан асуухад
– Зарлал өгөөд 2 сар өнгөрч байгаа боловч хэн ч сонирхож ирсэнгүй. Хүмүүс үүнд итгэж чадахгүй байгаа бололтой.
Тийнхүү тэнүүлч эр уг тансаг сайхан ордыг ганц доллараар худалдан авлаа.
Зохих бүх бичиг баримтаа бүрдүүлж баталгаажуулсны дараа хаусын шинэ эзэн ахайтнаас
– Та надад үнэнээ одоо хэлээч гэж гуйхад ахайтан бага зэрэг гунигтайхан
– Энэ бол миний талийгаач нөхрийн маань зуслангийн байр нь байгаа юм. Нөхөр минь нас барахаасаа өмнө “ энэ хаусыг зараад бүх мөнгийг нь миний нууц амрагт өгөөрэй” гэж гэрээслэсэн юм. тэгээд л би хаусыг зараад бүх мөнгийг нь шилжүүлэх гэж байна даа гэлээ.
Тийнхүү тэнүүлч эр хаустай, нууц амраг нь нууц амрагаасаа өвтэй , харин бэлэвсэн эхнэр нь сэтгэл хангалуун үлдсэн юм гэнэ шүү.
www.zaluu.com