Энэ хорвоод үхэшгүй мөнхийн хутаг олсон хүн ганц байж магадгүй бололтой. Махашта Мураси (Mahashta Murasi) гэх нэгэн Энэтхэг өвгөн өөрийгөө 1835 онд төрсөн гэж нотолж байгаагаар бол тэрээр ертөнцийн хамгийн урт настай хүн болж таарч байна. Хэрвээ энэ нь нотлогдвол 180 настай тэрээр Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэх нь зайлшгүй.
Энэтхэгийн хууль хяналтын байгууллагын түшмэдүүд мэдэгдсэнээр бол Murasi Бангалор хотод төрж өссөн бөгөөд 1903 онд Варанасид шилжин суурьшсан байна. Тэрээр 1957 он хүртэл гуталчин хийж байсан бөгөөд тэтгэвэрт гарахдаа бүр 122 насалчихсан байжээ.
Түүний үр хүүхдүүд, ач гуч нь бүр олон жилийн өмнө нас барсан учраас тэрээр өөрийгөө үхэж өгдөггүй мөнх наслах лайтай төрсөн амьтан гэж үзэх болжээ. Харин өндөр настанд төрсний гэрчилгээ, холбогдох албан ёсны ямар ч баримт бичгүүд үлдэж хоцроогүй тул түүний билогийн бодит насыг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Эмнэлэг, анагаах ухааны судалгаагаар ч түүний бодит насыг тодорхойлох аргаүй учир өндөр настан ухаан санаа самуурч төрсөн оноо буруу бодсон, эсвэл үнэхээр үнэн хэлж байгаа эсэх нь тодорхойгүй.
Л.Отгонбат
www.mongolcom.mn