Месси Эл-Класико-д оролцож амжихгүй

Messi-el-clasicoБарселона клубын довтлогч Лионель Месси Ла Лигийн 12-р тойргийн хүрээнд болох Реал-Барселонагийн тоглолт хүртэл өөрийн гэмтлийг эдгээж амжихгүй бололтой.

Sport.es сайтын мэдээлж буйгаар Аргентин залуугийн гэмтэл төлөвлөснөөс удаан эдгэж байгаа бөгөөд Луис Энрикегийн баг гэмтэл сэдрэхээс сэрэмжилж түүнийг талбайд гаргахгүй бололтой гэсэн байна.

Месси одоо хүртэл гүйлтийн дасгалдаа хүртэл ороогүй байгаа бөгөөд массажист болон физик эмчилгээний эмчийн хяналтан дор энгийн дасгалууд хийж эхэлж байгаа гэнэ.

Эмч нарын хэлж буйгаар гүйлтийн дасгалыг эхэлсний дараа бүрэн формондоо ортол 3-4 долоо хоног зарцуулагддаг ажээ.

эх сурвалж: ball.mn

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …