Дэлхийн мисс тэмцээний тухай таны мэдэхгүй 10 баримт

“Дэлхийн мисс” тэмцээний тухай сонирхолтой, хүн бүрийн тэр болгон мэдээд байдаггүй баримтыг emegteichuud.mn танд дэлгэж байна…
Miss-World-MAIN
10 . Дэлхийн миссийн титмээ хураалгаж байжээ
 Дэлхийн миссийн титмээ хэдхэн цагийн дараа хураалгаж байсан 2 мисс байдаг аж.  1974 оны ялагч  Их Британы мисс Хэлен Морган дэлхийн мисс болоод 4 хоногийн дараа хүүхэдтэй байсан нь мэдэгдэж титмээ хураалгаж байжээ. Мөн 1980 оны ялагч Герман улсын мисс Габрелла Брум нь дэлхийн мисс болсоноосоо хойш 18 цагийн дараа титмээ хураалгаж байсан. Учир нь түүний нүцгэн зураг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Дэлхийн миссийн шалгуурт хүүхэд төрүүлээгүй, нүцгэлж байгаагүй, гэрлээгүй … гэх мэт мисс оролцох эрхтэй байдаг билээ.
9. Дэлхийн миссд хамгийн олон удаа ялсан улс
Венесуэлийн миссүүд гоо сайхнаараа аргагүй ялгарч чаддаг. Энэ улсаас нийт 6 хүн “Дэлхийн мисс” -ээр шалгарч байсан байна. 1955, 1981, 1984, 1991, 1995, хамгийн сүүлд 2011 онд ялагч тодорсон.  Эдгээр миссүүдийг нэрлэвэл Susana Duijm, Pilín León, Astrid Herrera, Ninibeth Leal, Jacqueline Aguilera and Ivian Sarcos нар юм.
miss-united-states-red-dress-miss-world-2014-w724
8. Хамгийн хөгшин, хамгийн залуу оролцогч
1989 оны Дэлхийн мисс тэмцээний ялагч Польш улсын мисс Анета /Aneta Kręglicka/ хамгийн хөгшин ялагч юм. Тэрээр 24 нас 244 өдөртэй байхдаа дэлхийн мисс болж байжээ. Харин хамгийн залуу ялагчаар Порто- Рико – ийн мисс Велнила / Wilnelia Merced/ тодорсон байна. Тэрээр 18 нас 39 хоногтой байхдаа Дэлхийн мисс болж байсан юм.
7.  Жил бүрийн дэлхийн миссийн тэмцээн харилцан адилгүй оролцогчтой байдаг. 1952 онд хамгийн бага оролцогчтой байсан бол 2013 онд 127 оны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож Филиппин улсын мисс Меган Янг дэлхийн миссийн алдрыг хүртсэн юм.
6. Нэг орноос төрсөн миссүүд
Перу улсын мисс Маделине Хартог- Бел 1967 онд дэлхийн мисс болж байсан бөгөөд түүнээс хойш 37 жилийн дараа буюу 2004 онд Перу улсын мисс Мариа Жулиа Мантилла эх орондоо дэлхийн миссийн алдрыг авчирч байжээ. Харин 1951 онд  Шведийн мисс Кристин Хаканссон дэлхийн мисс болсон бол дараа жил нь энэ орны мисс Мая Лоус Флодин дэлхийн мисс болж байсан юм. Мөн 1999 онд Энэтхэгийн мисс Юкта Мооклей дэлхийн миссийн алдрыг хүртсэн бол 2000 онд Энэтхэгийн мисс Приянка Чопра эх нутагтаа дэлхийн миссийн алдрыг авчирсанаараа хамгийн богино хугацаанд нэг орноос төрсөн дэлхийн миссүүд болсон юм.
5. Эх нутагтаа зохиогдсон “Дэлхийн мисс” -д тэргүүлсэн миссүүд
Одоогийн байдлаар өөрийн нутагт зохиогдсон Дэлхийн миссээс титэм хүртсэн 7 мисс байна. Их Британи улсаас 5, Хятад улсаас 2 мисс шалгарчээ. Үүнээс дурдвал  1961 оны ялагч Их Британы мисс Росемер Франкланд /Rosemarie Frankland/, 1964 оны ялагч Их Британы мисс Ан Седней /Ann Sidney/, 1965 оны ялагч мөн Их баританы мисс Лесли Ланглей /Lesley Langley/, 1974 оны ялагч Их Британы мисс Хэлен Морган /Helen Morgan/, мөн 1983 оны ялагч Сара  Жен / Sarah-Jane Hutt/, 2007 онд Хятадад болсон дэлхийн миссээс Жанг Зилин /Zhang Zilin/, мөн 2012 онд хятадын мисс Юу Венхуа /Yu Wenxia/ нар өөрсдийн эх орондоо болсон Дэлхийн миссийн тэмцээнд тус тус титэм хүртэж байжээ.
4. Дэлхийн миссийн титмээ хамгийн удаан , хамгийн богино хугацаанд хадгалсан мисс
“Дэлхийн мисс” тэмцээн  жил бүр яг ижил өдөр, цаг хугацаанд болдоггүй учир дэлхийн миссүүдийн  титмээ хадгалсан хугацаа өөр өөр байдаг аж. Хамгийн удаан хадгалсан мисс бол Шведийн мисс Кристин Ханканссон юм. Тэрээр 1951 оны 7-р сарын 29 нд дэлхийн мисс болж, 1952 оны 11-р сарын 14 нд титмээ шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 1 жил 3 сар 16 хоног гэсэн үг. Харин хамгийн богино хугацаанд Венесуэлийн мисс Ивин Саркос 9 сар дэлхийн миссийн титмээ хадгалж байжээ.
3. Хамгийн анхдагч миссүүд
1951 оны дэлхийн мисс Шведийн Кристин Хаканссон хамгийн анхны Европ тивээс түрүүлсэн мисс юм. Египт улсаас 1954 оны дэлхийн мисс  Антигоне Костанда анхны Африк гаралтай, Муслим шашинтай мисс болсон бол 1955 оны дэлхийн мисс Венесуэлийн Сусана Дуйжим анхны Латин Амеркаас төрсөн мисс болжээ. 1963 оны дэлхийн мисс Ямайкагийн Карола Жоан Кревпорд нь Карибын тэнгисийн нутгаас төрсөн анхны мисс юм. 1966 оны ялагч Энэтхэгийн мисс Рита Фариа анхны ази тивээс төрсөн мисс болсон бол 2001 оны ялагч Нигерын мисс Агбани Дариго нь анхны Африк тивээс төрсөн дэлхийн мисс болсон юм. Харин 2007 оны ялагч Жанг Зилин зүүн азиас төрсөн анхны дэлхийн миссээр тодорсон байна.
Indonesia-Miss-World-_Horo-e1370764206498
2. Давхар шагнал
Дэлхийн мисс болсон ч давхар давхар шагнал авч байсан миссүүд цөөнгүй. Жишээ нь 2007 оны ялагч Хятадын Жанг Зилин,  2008 оны ялагч Оросын Ксина Сухинова, 2013 оны мисс Меган Янг нар Дэлхийн топ модел, 2012 оны ялагч Хятадын Юу Винхуа авъяаслаг мисс, 2002 оны ялагч Азра Акин хамгийн сайхан даашинзтай мисс, 1984 оны ялагч Венесуэлийн мисс Астрид Каролина Херрера, 1994 оны ялагч Энэтхэгийн мисс Айшварая Рай, 1995 оны ялагч Венесуэлийн мисс Жаккулина Агулара нар шилдэг фото модел болж байжээ.
1. 1951 онд анх усны хувцасны наадам хэлбэрээр зохиогдсон тэмцээнийг хэвлэлийнхэн “Дэлхийн мисс” гэж бичсэнээр энэхүү нэр үүссэн юм. Үүнийг санаачлагч Эрик Морли дараа жил дахин энэхүү тэмцээнийг зохиохоор болсон байна. Ийнхүү дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг тэмцээн жил бүр зохион байгуулагддаг болсон юм.
Г.Сувд – Эрдэнэ
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …