А.Хишигдалай “Би доромжлуулах гэж уран бүтээл хийдэг юм шиг санагддаг”

cd6ebba17e0d3ef2ef1f8c3c6f2851ebРок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчоор шалгарч урлагийн гараагаа эхэлж байсан билээ. Түүнийг хаана ч, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг шулуухан зантай гэдэг.

Өөрийн цахим хуудаснаа “Би тийм ч тарган охин байгаагүй” хэмээн өөрийн зураг хөргөөр нотолж харуулав. Ийн тайлагнахын учир нь дууч бүсгүйгээс “яаж турсан бэ” гэдэг асуултыг их асуудаг гэнэ. Таалагдах юм юу ч байхгүй өөрсдөө өндөг шиг өөгүй юм шиг юм болгоныг л муулж хараан зүхэж байх юм. Би яах вэ чааваас надад нээх хүнээс дээшээ гараад байх юм огт байхгүй. Мөрөөрөө амьдарч яваа хүн. Би доромжлуулах гэж уран бүтээл хийдэг юм шиг санагддаг. Дууны ард хичнээн хүний хөдөлмөөр байдаг гээч. Тархиа хөлдтөл уулын орой дээр плажтай зогсоод үзээрэй 14-15 настай хүүхдүүд Хишигдалай тэнэг авгай гэж постолж байна. Арай л байгаа биз би мэргэжлийн дуучин биш ш дээ. Чааваас би доромжлуулсаар байгаад хийморь сүлдгүй болсон. Амьддаа бие биенээ хайрла л даа тэгэх үү” хэмээсэн юм.

Д.Ана

эх сурвалж: urlag.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …