Бидний аав, ээж, эмээ, өвөө үхээд ламын хөрөнгөжих эх үүсвэр болдог “алтан хайрцагны” бодлогоос болж сүнс нь газар доор яс арьсаа илжиртэл өвдөж зовж байдгыг бид урд нь мэдсэн бол хэзээ ч бие биедээ хуурамч номлол ярьж, зааж омгорхохгүй байх байсан.
Бид бусдын л адил үхэхдээ хөл дээр минь лам ирж тангад ном унших естой гэж боддог үе байсан. Гэвч одоо бол Тэнгэрийн оронд өвөө, эмээ, аав, ээж минь байгааг мэддэг болж байна. Бидний дотор хүний есны талаархи үхэл зохицох эгэл мэдлэгээс жаахан хоцорсон хүмүүс байгаа бол аяндаа сэрцгээх биз.
Монголчууд ламын бурангуй ташаа есоор өөрсдийгөө буруу оршуулж, үхсэн хойноо сүнсэн биеээрээ өвдөж, зовж, газар доор гарах гарцгүй хаагдан тамлагдан зовцгоож байна. Мэдээж энэ “алтан хайрцагны” бодлогын алдаанаас болж удахгүй таны ч, миний ч байж болох нэгний маань тэнгэрийн цаг дуусахад үхэж төрөхийн завсарт тарчлан зовох нь болзошгүй гэдгийг амьд хүн танд анхааруулж хэлсэн нь миний буруу. Уучлаарай!
Ил далд ертөнцийн есыг харьцуулан дүгнэж эгэл хүний амьдралд зохицуулан үнэнийг хэлж өгөх чадварыг гэгээрэл гэх биз.
Бүх насаараа ганц ном уншаад Монголоор хэлэх дургүй бол “луйварчин”.
Ганц номоо орчуулж чадахгүй бол “мулгуу”.
Ганц уншсан номоо хараад өөрөө түүндээ мөргөж, сөгдөж унаад байвал “эргүү” гэж ойлгоход болох болов уу?
Амь гэдэг ганцхан. Хүн зуу хүрэхгүй настай ч мянга мянган жил сүнслэг ертөнцөд бодит орших чадалтай байна.
Хэрвээ та энэ үгийг жаахан л илүү тунгааж бодвол лам нарыг үзэн ядах биш, лам болсноороо ямар их аюуул өөртөө болон бусдад учруулж байгааг ойлгох болно. Ламын шашиныг Монголд байлгаснаараа бид бүх улсаараа сүйрч байгаа шалтгааныг ойлгож ч магад. Бид буддын шашиныг авснаараа та ч, би ч, лам нар ч, бүгд тамын орон дамжиж байж дахин төрдөг “хүрдний онолоор” замнаж байна. Будда дахин дахин төрөх амьдралын хүрний онолыг номолсон ч самсара бүрхүүлээ нэвтлэн гарч Тэнгэр өвөг дээдэстээ очих замыг олоогүй ажээ.
БОРЖИГОН БОЛДБААТАР
2015/11/02