Адель Playboy-д

b980910c841f8497greatДуучин Адель хөгжмийн ертөнцөд шуугиантайгаар эргэн ирсэн. Тэрбээр нам гүм байдалд гурван жил амьдарсны эцэст эргэн ирснээр шүтэн бишрэгчдээ жинхэнэ гунихруулж байсан гэдгээ харуулсан. Британи дуучин бүсгүйн шинэ клип элдэв амжилтуудыг эвдэж байх хооронд Адель хэвлэлийнхэнтэй харьцаж, өөрт нь байнга шахуу ирэх болсон сонин янзын саналуудын тухай ярих болов.

Rolling Stone сэтгүүлийн сэтгүүлчидтэй ярилцахдаа Адель үе үе түүнд Playboy сэтгүүлд зориулан чармай нүцгэнээр гэрэл зургаа авахуулах санал ирдэг гэдгийг өгүүлжээ.

“Надад ийм санал маш олон удаа ирсэн. Энэ чинь инээдтэй зүйл шүү дээ. Намайг эмэгтэй хүн болохоор тэр үү, эсвэл тарган болохоор тийм санал ирж байгаа юм болов уу? Би туранхай байсан бол өөрийн биеийг нүцгэлэх үү? Үгүй гэж бодож байна. Учир нь, энэ бие цогцос зөвхөн минийх юм. Гэхдээ заримдаа сонин санагддаг. Би ийм тарган байгаагүй бол амжилт олох байсан уу гэж боддог” хэмээн Адель тайлбарлажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …