Спортын төрлөөс сүүлийн үед газар авч хөгжиж байгаа төрөл бол Сагсан бөмбөг юм. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит сагсан бөмбөгийн 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-нд спортын төв ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Хөвсгөл, Эрдэнэт, Дорноговь болон Налайх, Багануур дүүргийн багууд хүрэлцэн ирээд байгаа аж. Жил жилийнхээс энэ удаагийн аврага шалгаруулах тэмцээн байрлал бүрээс “Шилдэг гарааны таван тоглогч”-ыг тодруулж нэг бага болгон эрчимжүүлсэн бэлтгэл хийж олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах зорилготой гэдгээ МҮСБ-ийн холбооноос онцоллоо.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …