Адель согтуу жиргэснээ хүлээн зөвшөөрчээ

12235756_978152455564749_952530660_oДуучин Адель саяхан менежерүүд нь түүнд твиттер дэх хуудсаа согтуу ашиглахыг нь хориглосон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Учир нь Адель согтуу үедээ тэнд хэд хэдэн пост тавьчихсан аж. Энэ талаар Адель “Би одоо уухаа больсон. Твиттер дөнгөж гарч ирж байхад би согтуудаа элий балай юм биччихдэг байсан.

Заримдаа хэтрүүлдэг байсан шүү. Тиймээс миний менежментийн баг бүх жиргээг маань шалгадаг хоёр хүнийг хөлсөлж авсан” гэж дуучин бүсгүй өгүүлэв. Адель урьдын адил жиргээгээ өөрөө хийж байгаа ч нарийн шалгуулсны эцэст тэдгээрийгээ тавиулдаг болжээ.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …