Дэлхийн Зөн Герман Олон улсын байгууллагын санхүүжилттэй “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах” төслийг Сонгинохайрхан дүүрэгт 2015 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н. Ганаа, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн захирал Б.Солонго, төслийг хэрэгжүүлэгч Амгалан цогц хөгжил ТББ-ын захирал Т.Цэрэнбат нар гарын үсэг зурлаа.