Зун сайхан сандааль өмсөхийн сацуу хөл маш их хуурайшдаг. Өсгий нь эвэршсэн, арьс нь татсан хөл хэзээ ч сайхан харагдахгүй нь мэдээж. Хөлнийхөө арьсыг хэрхэн арчлах тухай зөвлөгөөг уншаад үзээрэй!
1.Хөлөө 5 – 10 минут бүлээн усанд дүрж арьсаа дэвтээнэ.
2.Хөлний скраб бэлтгэнэ. 4 хоолны халбага давс эсхүл сахарыг хагас аяга тосонд хийнэ. Оливийн тос, хүүхдийн тос, есийн тос ч байсан болно.
3.Скрабаа хөлөндөө тойрог хөдөлгөөнөөр массажилна.
4.Хөлийн улыг цэвэрлэгч чулуугаар үрнэ \байхгүй бол хөл үрэгчээр зөөлөн үрнэ\. Хөлөө усаар зайлж алчуураар хатаана.
5.Хөлөндөө чийгшүүлэгч тосыг зузаавтар түрхэнэ. Вазелин байсан ч болно.
6.Оймс өмсөж орондоо ороод унтаарай. Дор хаяж 4 цаг байлгах хэрэгтэйг анхаараарай.
Долоо хоногийн турш хөлний маскийг хэрэглэвэл хөл тань сайхан харагдаж, аливаа асуудалгүй болно.
эх сурвалж: охид.мн