Их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр олгодог үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг улиралаар нь олгохоор болсон байна. Ингэхдээ тус тэтгэлэгт өөрчлөлт орсон гэнэ. Тодруулбал, хөтөлбөрт суралцагч 3.0-оос доошгүй голчтой оюутанд олгоно. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 3.2 оос доошгүй байх ба докторын 3.5 аас доошгүй гэж заажээ. Мөн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүнг 3.8 аас дээш болгох өөрчилжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн