МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-аас саатуулан шалгаж байгаад өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргасан. Түүнийг “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийг батлан даалтанд гаргах болсон шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой гэнэ. Түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргах тогтоолыг Прокурорын байгууллага гаргасан байна. Хувьчлалын асуудалд гол буруутан хэмээгдэж байсан түүнийг батлан даалтанд гарагад байна.
Т.Түвшин
Ugluu.mn