Мисс Н.Ану маргааш эх орноосоо мордоно

anu

65 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээн тун удахгүй шилдгүүдээ тодруулна.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улс 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд “Miss World-2015” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулсан шалгаруулалтаа өнгөрсөн долоодугаар сарын 4-нд амжилттай зохион байгуулж, үндэсний ялагчаар Намширын АНУ тодорсон юм. “Miss World-2015” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох үндэсний оролцогч Н.Ану дөрвөн сарын хугацаанд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийсэн бөгөөд энэ сарын 19-ний өдөр “Miss World-2015” буюу “Дэлхийн Мисс-2015” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох гэж байна.

Miss World-2015/Дэлхийн Мисс-2015 тэмцээн нь “Beach Beauty”, “Miss Talent”,  “Miss Sports”, “Beauty with A Purpose”, “Top Model” гэсэн шалгаруулалтын таван төрлөөр зохион байгуулагдах юм.

65 дахь удаагийн “Miss World-2015” тэмцээн нь энэ жил БНХАУ-ын Хайнан арал дахь Санья хотод энэ сарын 21-нээс ирэх арванхосрдугаар сарын 20-н хүртэл зохион байгуулагдах бөгөөд финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 19-нд “Beauty Crown Grand Theatre”-д зохион байгуулагдах юм.

БНХАУ-д Дэлхийн Миссийн тэмцээн хамгийн анх 2003 онд зохиогдсон бөгөөд энэ тэмцээнд зориулж Санья хотод тусгайлан энэхүү театрыг анх байгуулсан түүхтэй юм.

“MNC телевиз” 65 дахь удаагийн Дэлхийн Мисс тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …