Дуучин Гвен Стефанигийн 13 жилийн амьдралыг үгүй хийж, гурван хүүхдийг нь өнчрүүлсэн хүн бол түүний хүүхдүүдийн экс асрагч Минди Манн юм. Гвен Стефани урлагаас хөндийрч, гэр бүлдээ ихэнх цагаа зориулах болсон нь түүний нөхөртөө хэр зэрэг хайртай байсныг илтгэнэ. Гэсэн ч түүний өнхөр Гевин Россдейл хүүхдүүдийнхээ асрагч эмэгтэй дотно харилцаа үүсгэж байсны улмаас хосууд хоёр тийш болсон бөгөөд Гвен Стефани нөхөртөө зориулж “I Used To Love You” хэмээх дуу хийсэн билээ. Тэгвэл саяхнаас “Voice” шоуны шүүгчээр ажиллах болсон тэрбээр хамтран шүүгч Блейк Шелтонтой дотно харилцаатай болсон юм. Харин түүний нөхөр ганцаараа байгаа бөгөөд экс эхнэрийнхээ тал хөрөнгийг авахаар заргалдах болжээ. Харин асрагч Минди Манн нэрт дуучин бүсгүйн нөхрийг хуваалцаад зогсохгүй түүний имижийг дуурайх болж цахим ертөнцөд нэлээн шүүмжлэл хүлээж байна.
Э.Төгс