Цагдаагийн газраас Нарантуул захад үзлэг хийсэн байна. Үзлэгээр хууль бус галт зэвсэг, хэрэгсэл, сум зардаг бүлэг этгээдийг илрүүлэн эрүү үүсгэжээ. Шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа аж. Хэд, хэдэн задгай талбайн лангуунд нэгжлэг хийснээр 6000 гаруй сум түр хураан аваад байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.