Орон сууцын зарим конторууд байр, цахилгаан, дулааны мөнгө дээр хууль бусаар төлбөр нэмж авдаг, түүнийгээ хаацайлахын тулд “Ус дулаан дамжуулах төвийн зардал”, “Узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин хэрэглэгчийг төөрөгдүүлэн 2600-11 мянган төгрөгийг сар бүр илүү авдаг болох нь тогтоогджээ. Тэд энэ үйлдлээ хаацайлахын тулд “ус дулаан дамжуулах төвийн зардал”, “узелийн цахилгааны зардал”, “насос тог” зэрэг үг бичин хэрэглэгчийг төөрөгдүүлэн 2600-11 000 төгрөгийг авдаг байсан аж. Ямартай ч эхний ээлжид зөрчил илэрсэн нь л “Тэлмүүн од”, “Богд Асар”, “Бадамлах нар”, “Батбаян дулаан”, “Тунамал өргөө” гэсэн таван компани. Үүний цаана иргэдийн орон сууцын мөнгөн дээрээс ийм байдлаар мөнгө унагадаг хэчнээн контор бийг нарийн тогтоогоогүй байгаа гэв.
Хэрэглэгчээс сар бүр хууль бусаар хураадаг төлбөр:
“Тэлмүүн од” ХХК – 2800 төгрөг
“Богд Асар” ХХК – 6000 төгрөг
“Бадамлах нар” ХХК – 2475-11 000 төгрөг
“Батбаян дулаан” ХХК – 11 000 төгрөг
“Тунамал өргөө” ХХК – 2600 төгрөг
Тус тус сар бүр илүү төлбөр авдаг байжээ. Одоогоор эдгээр таван компанид 1 210 000 төгрөгийн торгууль оногдуулж, зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ.
эх сурвалж: news.mn