Өөрийгөө шатаах гэсэн дахин нэг хэрэг гарсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилтан С.Эрдэнэ бухимдалаа илэрхийлж өөрлүүгээ бензин асгаж шатаасан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү үйлдэл зарим хүмүүст буруу дуурайл үзүүлсэн бололтой. Тэрээр өчигдөр орой цагдаад “манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна” гэсэн дуудлага ирүүлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух иргэн Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэрээ галдан шатаахыг завджээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлдлийг шуурхай таслан зогсоож хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн