“Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн дүү өнгөрсөн 19-ний өдөр усанд осолдож нас гэнэ.
Тодруулбал, талийгаач Увс аймгийн Хяргас нуурт амарч явах үеэрээ нуурын хүн очихыг хориглосон хэсэгт ганцаар хөвж байгаад осолдсон аж. Талийгаач хөвдөг гудастай явж байсан бөгөөд гудасных нь хий гарсан байх магадлалтай гэнэ.
Энэ даруй Д.Бат-Эрдэнэ сайд зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр, онцгой байдлын 10 усчин аврагчийн хамт Хяргас нуурт очиж, дүүгээ эрсний эцэст хоёр хоногийн дараа буюу 7-р сарын 21-ний өдөр нуурын 18 метрийн гүнээс талийгаачийг олсон гэнэ.
Ум сайн амгалан болтугай!