Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өдгөө мэргэжлийн боксын рингинд хүч үзэн тулалдаж байгаа билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй эх орондоо ирж, “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-д өрсөлдөх гэнэ. Уг тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд гурав хоног үргэлжлэн шилдгүүдээ тодруулна.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэхүү тэмцээний 56 кг-ийн жинд эх орноо төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай тулалдах нь ээ.
эх сурвалж: paparratsi.mn
.