Австрийн Вена хотод болж буй миссийн тэмцээнүүд дотроо “Дэлхийн мисс”-ийн дараа чансаагаар хоёрт орох “Эх дэлхийн мисс” /Miss Earth/ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл А.Баярцэцэг мисс НҮБ-ын индэр дээрээс Ази тивээ төлөөлөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар илтгэл тавьсан байна. Тэрбээр мөн энэхүү бахархам мэдээгээ дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтлэжээ.
Та бүхэн өөрийн миссийг дэмжихийг хүсвэл энэ хаягаар орж, онлайн санал асуулгыг өгөх боломжтой юм байна.
Э.Төгс