Г.Ундармаа орлогоороо тэргүүлэв

undarmaa_500x500

Жүжигчин Г.Ундармаа кино урлагт хүч сорих болж, өөрийн “U Film” студийг байгуулснаар гурван ч кино бүтээгээд байгаа. Түүний хамгийн сүүлд хийсэн “Single Ladies-2” романтик, инээдмийн кино нь нээлтээ хийгээд сар гаруй болжээ.

Тус кино өдөр бүр танхим дүүрэн үзэгчтэй байгаа бөгөөд ашиг орлогоороо тэргүүлж байна. Тэгэхээр энэ жил Монголын киноны салбарынхнаас ийнхүү Г.Ундармаа хамгийн их мөнгийг халааслах нь тодорхой боллоо. Аливаа зүйлийг бүтээхдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэлээ зориулж, зарцуулж чадвал амжилтад хүрч болдгийг яруу тодоор харуулсан энэ киноны хувцас, өмсгөлд л гэхэд жүжигчин Г.Ундармаа 30 сая төгрөгийг зарцуулжээ. Өдгөө дэгжин хувцаслах дуртай хүүхнүүд сүүлийн үеийн загварын чиг хандлага ямар байгааг олж мэдэхээр кино театруудыг зорьж байгаа гэнэ шүү.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …