Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 20-26-ны өдрүүдэд 100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачилгаар Монголын даамын холбоо, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд өнгөрсөн жилийн медальт болон урьдчилсан шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдөж аваргаа шалгаруулах ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn