Хятадад газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн бэртээд байна

highres_00000402122284.jpg.1000x297x1 Хятадад хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 94 хүн эндэж, 900 гаруй хүн бэртэж, 5 нь сураггүй алга болжээ. Өчигдөр өглөө Миньсян хошуу, Жансянь мужийн хязгаарт 6,6 магнитудын газар дорхи түлхэцийг бүртгэв.Гай гамшгийн уршгаар 1 мянган барилга байшин сүйдэж, бараг 20 мянга нь эвдрэн нурсан байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин газар хөдлөлтэд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, уршгий нь арилгах яаралтай арга хэмжээ авахыг шаардав. Эмч нарыг газар хөдлөсөн нутаг руу явуулав. Цэргийн албан хаагчид, байлдааны нисдэг тэрэгүүд болон цагдаагийн хүчин, гал сөнөөгчид аврах, нуранга арилгах ажилд оролцож байна. Уулархаг нутгийн удаа дараагийн нуралт тэдний ажлыг хүндрүүлж байна.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …