Хятадад саяхан болж өндөрлөсөн “World Robot Exhibition-2015” /Дэлхийн роботын үзэсгэлэн/ дээр хятадуудын өөрсдийнх нь бүтээсэн “Geminoid F” хэмээх эмэгтэй робот хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй бүтээлээр тодорчээ. Дэлхийн нэг бус оронд эмэгтэй робот бүтээж байгаа ч Хятадын бүтээл дэлхийн хамгийн секси эмэгтэй роботоор тодорсон байна. Ярьж, толгойгоо эргүүлж, нүдээ анивчиж чаддаг энэ андройд робот хүний арьстай тун төстэй харагдаж, мэдрэмж төрүүлэх “арьс”-тай бөгөөд бага зэрэг хиймэл харагдах ч маш том нээлт болж чадсан бүтээл хэмээн зохион бүтээгчид нь хэлжээ. Тэгвэл энэ роботтой холбогдуулан хятадын сошиал ертөнцөд “Гэр цэвэрлэж чаддаг юм уу” гэх зэргээр амьдрал ахуйд тустай робот бүтээхийг нэхсэн байхад цөөнгүй хэсэг нь секс робот хүсэмжилжээ.
Э.Төгс