Өнөөдөр болох үйл явдал

download-4909.30 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, үйлчилгээ, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл, бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэх “Бичил уурхайг албажуулах замаар бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт Үндэсний чуулган ингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Утас: 88093607


10.00 цагт: “МАСС НАМ-Бодлогын нам ” түүхэн шилжилт, “1990 он МАСС НАМ, 21-р зуун Бодлогын нам”, “Төр, нам, иргэд, гишүүдийн харилцаа” хэвлэлийн бага хурал СУИС-ийн ард Неткапитал байрны 5 давхарт МҮАН-ын хурлын танхимд болно. Утас: 95842289, 88117472


10.00 цагт: Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЕТГ, БОЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдын төлөөлөл, Ирвэс хамгаалах сан, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцоно.


10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэрийн талаар мэдээлэл хийх болно. Утас: 91887887


10.00 цагт: ГХЯ-ны Дипломат академиас “Конрад Аденауэр”-ийн сантай хамтран 2015 оны АСЕМ ба Монгол” сэдэвт семинар зохион байгуулна. Семинарт ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны БТЗГ-ын захирал Г.Амартүвшин зэрэг албаны хүмүүс оролцоно. Утас. 260624, 263692


10.30 цагт: Авилгатай тэмцэх газар, Монголын Сурагчдын Холбоо, Лидер сурагч академийн хамтарсан ЕБС-ийн сурагчдад Авилга болон шударга ёс гэж юу болох талаар соён гэгээрүүлэх мэдлэг олгох зорилготой “Туулай хүүгийн адал явдал” сэдэвчилсэн сургалтын нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн 1-р сургууль дээр болно. Утас: 89802027


11.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад гэртээ байдаг Зөөлөн тоглоом үйлдвэрлэгч ээжүүд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Дүүргүүдийн Засаг дарга нарт хандан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүүхдийн бэлгэнд Монголчуудын урлаж байгаа зөөлөн тоглоом буюу чихмэл өгөхийг уриалж албан бичиг хүргүүлэх арга хэмжээ 1111 төвд болно. Утас: 88302278


11.00 цагт: Академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, ёслолын үйл ажиллагааны талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.


11.00 цагт: Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах, буцаан олголтын талаар хэвлэлийн бага хурал Татварын ерөнхий газрын 7 давхарт болно.


12.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулж “Халуун сэтгэл” арга хэмжээг зохион байгуулна. Утас: 8815392


12.00 цагт: Уран бүтээлч Х.Сэргэлэнбатын “Гэгээн эгшин” ховор ан амьтан, ургамал, тусгай хамгаалалтын газар нутгийн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ. Холбогдох утас: 99106727, 99259197


12.00 цагт: БСШУЯ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд судлаачдад болон их сургуулиудад “Судалгааны тэтгэлэг”, “Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг”-ийн батламж гардуулах ёслолын ажиллагаа Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Утас: 98119897


12.30 цагт: Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр шилдэг оюутан залууст 2 жил хүртэлх тэтгэлэг өгөх арга хэмжээ болно. ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Ц. Буянцогтоо, Ректор Б. Очирбат, ЭХС-ийн захирал Мангалжалав зэрэг хамтрагч байгууллагуудын удирдлагууд оролцох болно. Утас: 95952429


19.00 цагт: “T.I” хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ “Тусгаар тогтнолын ордон”-д “Хүсэл биелнэ” бие даасан тоглолтоо хийнэ. “Хүсэл биелнэ” тоглолт ганцхан удаа болох бөгөөд урилгаар МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцох юм. Утас: 98988070, 96998070, 89998070

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …