Монголын авьяаслаг залуу жүжигчдийн төлөөлөл болсон жүжигчин Б.Баярмаа загварын шоунд гал улаан гоёлоор гоён ирсэн. Тэрээр Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын загварын шоуг ийнхүү үзэхээр ирэхдээ манай гэрэл зуранчны дуранд өртлөө. Өнгөрсөн зун гадаад төрхөндөө өөрчлөлт хийн богино үсээр гоёх болсон түүнд энэхүү загвар нь ихэд таалагдаж байгаа бололтой. Энэ удаад ч тэрээр дэгжин богино засалтаа хадгалсан хэвээр байлаа.