Шилэн яамны шилэн сайд хэмээн өргөмжлөгдөөд байгаа М.Зоригт сайд гэрэл зургийн дурандаа хүүхнүүдийн зургийг буулгаж сошиалаар түгээх дуртай нэгэн. Тэгвэл тэрбээр оны хүүхэмсэг жиргээч эр хэн бэ? гэсэн санал асуулгын ялагчаар Зам тээврийн сайд М.Зоригт тодорчээ. Тус санал асуулгад 306 хүн оролцож 46 хувь нь М.Зоригтод саналаа өгсөн байна. Харин энэ бүхний хариуд М.Зоригт гишүүн “Өдий наслаад залуусын дээгүүр туучдаг бас л…” хэмээн жиргэжээ.