Санта Клаус өөд болжээ

1C5136110-tdy-121012-santa-stock-1.blocks_desktop_medium627769215201512081335Норвегийн томоохон сонинуудын нэг болох Aftenposten Санта-Клаусыг өөд болсон гэх эмгэнэлийн мэдээ нийтлэснийхээ төлөө уншигчдаасаа уучлал хүсчээ.

“Техникийн алдаанаас болж Санта-Клаусыг үхсэн мэтээр мэдээлсэндээ хүлцэл өчиж байна. Бид аливаа мэдээ, нийтлэлийг бичихдээ тодорхой зарчмуудыг баримталдаг. Тэгвэл энэ таагүй нийтлэл тэдгээр зарчмуудыг ноцтой зөрчсөн зүйл боллоо” гэж тэд бичсэн аж.

Үлгэрийн баатар таалал төгссөн гэх мэдээлэл дээр загалмайн дүрсийг байршуулжээ.

Мэдээлэл дотор “Зул сарын баярын бэлгэдэл болсон бидний хүндэт аав 1788 оны 12 дугаар сарын 12-нд мэндлээд энэ жилийн 12 дугаар сарын 03-ны өдөр Норвегийн хамгийн хойд цэг болох Нордкаппад таалал төгслөө” гэж бичсэн байв. Түүнтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа энэ сарын 28-ны өдөр Хойд туйл дээрх дуганд болно гэж онцолсон байлаа. Үхлийн шалтгааныг нь бичээгүй гэнэ. Энэ эмгэнэлт мэдээг бичигч нь “Дэлхий дахин” гэсэн байв.

эх сурвалж: photonews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …