Бээжин хотод аюулын харанга дэгдлээ

d1736258-4d1a-4b0d-a72a-87be0474752a

Бээжин хотын захиргаанаас өчигдөр агаарын бохирдлоос улбаалж анх удаа “Улаан түгшүүр” зарлалаа. “Улаан түгшүүр”-ийн үеэр Бээжин хотын сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, баригдаж буй барилгууд ажилтнуудаа тарааж, улсын замаар зорчих автомашины тоог хязгаарласан байна. Бээжин хотын цаг уурын хамгаалах албанаас даваа гарагт мягмар гарагийн өглөөнөөс эхэлж нийслэл хотыг маш ноцтой хорт утаа бүрхэнэ гэдгийг анхааруулжээ. Үнэлгээний системийн хамгийн өндөр түвшний улаан түгшүүр нь орон нутгийн цагаар пүрэв гарагийн үд хүртэл хүчинтэй. Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр агаарын чанарын индекс өнөө өглөө 250 нэгж гарсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноос 10 дахин их буюу “эрүүл мэндэд маш муу” түвшин юм.

эх сурвалж:  times.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …