Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа болох юм байна. Гаалийн ерөнхий газрын 8 давхарын хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8.30 цагаас дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэн, 9:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ. Автомашинуудыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13:30-16:00 цагт Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингис хааны өргөн чөлөө “Мишээл экспо” дахь Гаалийн хяналтын талбайд сонирхогчдод үзүүлэх юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ