“ Ай Эйч Си”ХХК НЬ 2011 оноос эхлэн К-pop & Cover Dance тэмцээнийг Солонгос Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 5 жил дараалан зохион байгуулсан бөгөөд энэ удаа 2015 оны 12 сарын 26 өдрийн 14 цагаас ОНЦХАТ-ын хурлын танхимд 6 дах удаагийн тэмцээнээ зохион байгуулах гэж байна.Энэхүү тэмцээний 1-р байр нь БНСУ-д хэлний бэлтгэлд 1 семистр суралцах эрх, 2-р байр нь Notebook, 3,4,5 –р байр нь 300,000₮, 200,000₮, 100,000₮-ийн шагнал олгох төлөвлөгөөтэй байна. Мөн оролцохоор бүртгүүлсэн бүх оролцогч нарт гарын бэлэг өгөх ба үзэгчдийн дунд сугалаа явагдаж К-pop дуу бүжиг болон Монгол үндэсний урлагын тоглолт болох болно.
“Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч Квон Иг Сун болон Х.Янжинсүрэн нар нь компаныхаа олон жилийн үйл ажиллагаан дээр тулгуурлан цаашид ч олон ажил хийх зорилт тавин ажиллаж байна. “Ай Эйч Си”ХХК-нь Солонгос улс болон гадаадын бусад оронд салбартай Америк сургуулийг Монгол улсад элсэлтийн үйл ажиллагааг нь явуулах гэж буй тухайгаа ярилаа. Энэ удаагийн тэмцээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тодорхой хувь нэмэр оруулсан бөгөөд UNIQUE COREA, OBANG Leadership, ХAН ИН СОНИН, СОНЖИН ГРАНД ЗОЧИД БУУДАЛ, АМАР ТРЭЙВЭЛ ХХК, СИТИ ДЭЭД СУРГУУЛЬ, СОУИС, АҮТТИС, ИНХА, ЧОНЖҮ, КЁН-ҮНЬ их сургуулиуд хамтран оролцож байгаа талаараа ярьлаа. Энэ удаагийн К-pop & Cover Dance тэмцээний бүртгэл 2015оны 12 сарын 21 хүртэл явагдаж, нийт бүртгүүлэгчдээс зөвхөн 20 оролцогч баг эцсийн шалгаруулалтанд оролцох тул сайн бэлтгэлтэй оролцохыг хүсэж байна гэв.Тэмцээний бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг 7011-7000, 9595-0321, 9913-3937 болон www.ihcmongol.com/https://www.facebook.com/mongol.ihc – с мэдээлэл авна уу.