Н.Түвшинбаярын өмсгөл 3.5 сая, Х.Цагаанбаатарын өмсгөл 3 сая хүрэв

tuvshinbayriin-kimono  Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийнхөө өмсөж байсан “кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж, орлогыг тархины хорт хавдартай дөрвөн настай Б.Танан охинд хандивлахаар болоод буй юм.

Дуудлага худалдааг цахим хуудсаар нээлттэй явуулсан бөгөөд хугацаа нь өнөөдөр 14:00 цагаар дуусгавар боллоо. Энэ сарын 16-нд эхэлсэн дуудлага худалдаа долоо хоногийн хугацаанд онлайнаар үргэлжлэхэд одоогийн байдлаар Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын өмсгөл 3.5 сая, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын өмсгөл гурван сая төгрөгт хүрээд байгаа ажээ. Дуудлага худалдааны дүн хараахан гараагүй байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …