“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаяр “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр шагнуулахаар болов. Өнөөдөр “Сайдын 100 өдөр нээлттэй өлөрлөг Барилга хөгжлийн ордонд болж байна.
Харин өдөрлөгийн үеэр Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хийсэн бүтээснээ тайлагнахын зэрэгцээ “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч А.Отгонбаярт Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарласан юм.
Гэтэл яг шагнал гардуулах ёслолын үеэр А.Отгонбаяр зугтаад одсон байна. Тэр нь ч аргагүй биз. Барилгын салбарт олон жил ажиллаж, нойр хоолоо умартан байж зүтгэсэн салбарын тэргүүнүүдэд олгодог шагналыг шоунд оролцсоныхоо төлөө авах нь ичгэвтэр байсан биз.
Ямартай ч З.Баянсэлэнгийн сайд болж, салбарын дуучнаа шагнах хүсэл талаар болов.
Харин энэ талаар салбарын ажилтнаас тодруулахад “А.Отгонбаяр уг нь ирсэн байсан ч шагнал гардуулах үеэр алга болчихлоо. Яагаад шагналаа аваагүйг мэдэхгүй байна” гэв.
эх сурвалж: today.mn