Жүжигчин Ц.Төмөрбаатар Бооёод хариуг нь ингэж барьжээ

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатарыг урлагийхан аавынхаа шийрийг хатаах хүү хэмээн магтдаг. Тэрбээр анх 19 настайгаасаа урлагт хөл тавьж, түүнээс хойш тайз дэлгэцийн олон бүтээлд тоглосон манай урдаа барьдаг шилдэг жүжигчдийн нэг.
 1405916822_7493f4_mpa_photo-6743_x800
 Харин түүнийг хошин урлагийн “Шинэ Үе” продакшны жүжигчин Н.Ариунболд сонинд өгсөн ярилцлагадаа “Ц.Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ” хэмээн хэлжээ.
Энэ үг Ц.Төмөрбаатарыг багагүй эмзэглүүлсэн бололтой. Тэрбээр “Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн сөнөөгөөгүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан” хэмээн, жүжигчин Бооёод хариу барьжээ.
Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …