Жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж залилан хийж байна

dolgoon“Мөрөөдлийн театрын” жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлдээ эргэн орсон билээ. Тэрээр хөөрхөн хүүгийн ээж болж урлагийн тайзаа түр хойшлуулаад байсан юм. Эргэн ирэхдээ тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан бөгөөд сүүлд “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж УДЭТ-т ажиллаж байгаа. Энэхүү дүрээрээ ч үзэгчдээс өндөр үнэлэгээ авч карьер нь тун ч сайн өссөн. Тэгвэл олны анхааралд орох болсон залуу жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж луйвар хийсэн хэрэг гарчээ. Энэ тухай О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдсан, сандарсан байдалтай нийтэлжээ. Тэрээр жүжигчин бүсгүйгийн нэрийг барьсан этгээд хуурамч цахим хуудас ашиглан бусдаас мөнгө авчээ. Үүнийг түүний цахим хуудасны найз нь хэлснээр мэдсэн гэнэ. Өнөөгийн манай нийгэм дэндүү арчаагүй, аймшигтай болжээ. Бусдын нэрийг барьж мөнгө залилан авах зориг зүрх хаанаас нь гардаг гэмээр. Ийм төрлийн гэмт хэргийг хуулиар заасан байдаг. Тэрээр хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хуулийн дагуу хүлээдэг байна. Залилан, луйвар хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэзээ ч баригдахгүй гэж боддог бололтой. Ямартай ч жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудсаараа ийн сэрэмжүүлсэн байна.

dolgoonpost

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …