Төрсөн өдрийн мэнд хүргэе Жүжигчин Ариунболд

“Шинэ үе” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Намсрайжавын Ариунболдын төрсөн өдөр тохиож байна. Хааяа ч гэсэн хүмүүсийг инээлгэж, замын түгжрэл, хотын утаа, ажлын стрессийг нь мартуулдаг болдоггүй “Волтрон” Бооёо буюу жүжигчин Б.Ариунболдын тухай 24 баримтыг хүргэе.

12391277_911778385543044_7287149232356071438_n

1. Жүжигчин Б.Ариунболд дээрээ хоёр эгчтэй, айлын анхны хүү. Тиймдээ ч ээж аавынхаа амин хүүхэд.
2. Хүүхэд байхдаа УГЗ Жигжидсvрэнгийн найруулсан “100 ламын сургууль” кинонд лам бандийн дүрд тоглосон. Мөн багадаа  peп бүжгээр хичээллэдэг байсан тул өнөөдөр  ямарч  бүжгийг төвөггүй хийчихдэг.
3. 10-р анги төгсөх хүртлээ эмээгийнхээ өвөрт унтжээ.
4. Төмөр замын цэцэрлэгээр хүмүүжиж, Төмөр замын 51-р сургуулийг төгссөн.
5.Түүнийг  сайхан эмээ болдогийг нь урамшуулан “Монголын ахмадын холбоо”-ноос хүндэт медалиар шагнасан.
6.Оюутан байхаасаа эхлээд олсон мөнгөнийхөө талыг хадгалдаг болжээ.
7. “Шинэ үеийн захирал Бооёо  хамгийн анхны төмөр хүлгээр “Соната”-г сонгож байж.
8. Тэрбээр дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа 10-н жилийн сургууль төгстлөө сургуулийнхаа шинэ жилээр алиалагч болдог байв.
9. Б.Ариунболд одоо Төмөр замын удирдах газар ажилладаг хуульч мэргэжилтэй сайхан бүсгүйтэй ханилан,
10. Тэрбээр гурван охины аав болон жаргалтай амьдарч байна.  Гэхдээ түүнд амин ганц хүү байдаг гэж зарим хэвлэлүүд эш татан бичжээ.
11. Нэгдүгээр хороололд байх байраа зарж, баячуудын төвхнөх болсон Зайсан толгойн орчимд үнэтэй сууц худалдаж авчээ.
12. Түүнийг ажлынхаа хажуугаар тендерийн бизнес хийдэг гэж ярьдаг.2f09efabb2d126cbbig
13. Б.Ариунболд 120 гаруй мянган долларын үнэтэй “Lexus-570” загварын машин хөлөглөдөг.
14. Анх СУИС-ийн жүжигчний ангид шалгуулж тэнцчихээд хөл нь газар хүрэхгүй баярлахдаа өмсөж явсан пиджакаа тайлж аваад дэвхцэж байжээ.
15. Тэрбээр хөтлөгчийн авьяастай. “ТВ5″ телевизийн “Алтан түрүү” нэртэй оддын автомашины уралдаант нэвтрүүлэг, 25 дугаар суваг телевизийн “Их хотын үдэш” зэрэг нэвтрүүлгийг хөтөлж байсан.
16. Жүжигчин Г.Ундармаа, Н.Ариунболд нар “Хас” банкыг сурталчилахаар нэг жилийн хугацаатай тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.
17. Жүжигчин Бооёо анх  “Бага тайз”-аас урлагийн гараагаа эхэлж байсан.
18. Түүний  ойр дотны хүмүүс бүгдээрээ Хас Банкинд хадгаламж нээлгэсэн.
19. Хүнийг инээлгэж явдаг жүжигчин Бооёо өөрөө инээх тун дургүй гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байх юм.
20.
 Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга хийдэг.
21. Бооёог багш нар нь “толгой сайтай, даанч салхи оруулахдаа л муу” гэдэг байжээ.
99387d171f781236big22. Ээжийнх нь дурсамж: Бооёо шөнө унтаж байхад гэнэт гал зууханд гөлөг дуугарна. Очоод харахаар “мэдэхгvй, цонхоор хvн тавьсан юм байлгvй дээ” гээд гєлєг хооллоод зальтай инээгээд сууж байна. Болкон дээр баахан дэгдээхэйтэй болчихно, юун шувуу вэ гэхээр “хажуу айлын хүн тавьчихсан” гэнэ. Хажуу айлаас асуухаар “мэдэхгvй” гээд л бєєн юм болгодог байсан.
23. Б.Ариуболд “Үлгэрийн хайр” кинонд гол дүр бүтээхээс гадна энэ киноны дууны үгийг бичиж авъяаслаг яруу найрагч гэдгээ харуулсан.
24. Тэрбээр 2012 оны 4-р сарын нэгэн МУГЖ болж энгэрээ мялаагаад байгаа билээ.

эх сурвалж: sharsonin.com

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …