“UBS” телевизийн Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Өдгөө рок поп ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадварлаг дуучин гэдгээ харуулсаар байгаа билээ.
Дуучин бүсгүй маань өнгөрсөн жилээс “Опозит” хамтлагийн А.Гантулгатай хайрын романс үүсгээд байсан. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой төдийгүй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл шар хэвлэлээр шуугиж байсан. Гэвч хосууд салж А.Гантулга “2014 оны тэргүүн мисс” Ю.Балжидмаатай албан ёсоор үерхэж байгаагаа зарлаж дуучин бүсгүй маань хэсэгтээ л нам гүмхэн байсан. Гэтэл сүүлийн үед А.Хишигдалайг шинэхэн амрагтайгаа учирсан тухай шар хэвлэлээр бичигдэх болсон. Тэрээр “Хархорин” захын эзний хүү нэлээдгүй бэл бэнчинтэй Л.Цэгцбаатарыг сонгосон гэх бөгөөд өмнө нь топ модель Пүүжээтэй амрагийн холбоотой байсан. Тэгвэл А.Хишигдалай ганц бие амьдралтай байгаагаа цахим хуудаснаа зарлаж ганцаардаж яваа гэнэ шүү. Тэрээр “Ганцаардал гэдэг нэг төрлийн өвчин ганцаардаж сэтгэлээр унахад хэдэн мянган эд эс үхэж байдаг. Ганцаараа байсанч яадгийн бэ!!! Ганц дайчин ганцаардахгүй гэхдээ л хааяа ганцаарддаг шүү !!! Гэхдээ Хэзээ нэгэн цагт нөхөр хүүхэдтэй болоод бөөн асуудал гарах үед ганцаараа байсан үеээ үгүйлнэ гээд боддоо бүгдээрээ нээрээ ааш нь олдохгүй ямаанууд шүү” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн