Долоон жилийн “сорилт” нь дууссан жүжигчин А.Гэрэлцэцэг гэрлэнэ

9984c07c-a36c-4469-a3de-547b903341a2293349182201512260451“Маск” продакшины нүүр царай болж яваа авьяаслаг бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Гэрэлцэцэг. Гэхдээ өдгөө гучин насны босго давж байгаа ч гэр

бүлийн амьдрал зохиох тал дээр нэлээд хойргодуу нэгэн гэдгийг нь мэдэх хүн олон. Тэгвэл жүжигчин бүсгүй маань энэ тухай ам нээж “Гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлэх тал дээр нэлээд сайн бодож тунгаах нь зүйтэй гэж үздэг. Тэгэхгүй бол бүтэлгүй гэрлэлтээс үүдэж хүүхэд өнчрөх асуудал үүснэ шүү дээ. Би найз залуутайгаа долоон жил үерхэж, нэг гэр бүлийн хоёр шиг л ойр дотно болцгоосон. Энэ нандин харилцаа, итгэл сэтгэлийг заавал гэрлэлтээр баталгаажуулж, хурим найр хийгээд олонд зарлах шаардлагагүй гэж бодож байна.

Тэртээ тэргүй, цаг хугацаа гэдэг бүхний хариулт. Амьдрал намайг гэр бүлтэй болохыг яаруулахгүй, харин ч бүр хийж бүтээх их ажлыг өмнө минь тавьж өгч байгаа юм болов уу гэж заримдаа боддог. Гэрийн эзэгтэй болох цаг нь ирвэл нэг л өдөр шийдэгдэх биз” хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ний нуугүй өгүүлсэн байдаг.

Гэвч тэрбээр бусдын адил айл гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлэхээр шийдсэн бололтой. Долоон жилийн “сорилт” нь дуусч, хайртай залуугаа олонд танилцуулсан А.Гэрэлцэцэг хамтын амьдралаа хэдийнэ эхлүүлсэн гэнэ шүү.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …