Алдарт хосууд болох Канье Уэст болон Ким Кардашьян нар сар гаруйн өмнө бяцхан охинтой болсон билээ. Тэд охиндоо Норт Уэст хэмээх өвөрмөц нэр хайрлаж, олны дунд бараг мэтгэлцээн өрнүүлээд авсан.
Тэгвэл анх удаагаа амаржиж хүүхэд гаргасан Ким бараг хүүхэдгүй юм шиг амьдар ч байгаа гэнэ. Учир нь тэд охиндоо шөнийн болон өдрийн гэсэн хоёр асрагч эх авч өгсөн байна. Асрагчид Норт Уэст охины живхийг солих, унтуулах, уйлбал дуугай болгох, салхилуулах, болон хувцсыг нь угаах гээд бараг бүх зүйлийг нь хийж өгдөг аж. Харин Ким охиноо хөхүүлж, тэвэрхээс өөр бараг юу ч хийдэггүй бөгөөд живх яаж сольдгийг ч мэдэхгүй гэнэ.
Ээжүүдийн хийдэг ажлаас огт суралцахгүй байгаа Кимийг ирээдүйд сайн ээж болно гэдэгт олон хүмүүс эргэлзэж байгаа аж. Сонирхуулахад, Ким яагаад ганц биш хоёр асрагчтай байгаагаа “сайхан амарч, нойроо авч чадахгүй бол өдөр нь охиндоо сайн ээж байж чадахгүй. Нойроо сайн авахгүй бол өдөр хүүхэдтэйгээ хэвийн харьцаж чадахгүй, муухай айшлах болно. Тиймээс шөнөдөө заавал 8-10 цаг унтаж, амрахгүй бол хэвийн байж чадахгүй” гэж тайлбарласан ажээ.
М.Сониуч