Тамир тэнхээгүй хөгшчүүдэд зорилсан зөвлөгөө өгөхийг хүсч байна.
1 стакан хальстай, овъёосон дээр 1 л усыг хийж 5 минут буцалгадаг. Дараа нь 30 минут идээшлүүлээд өдөрт гурван удаа 1 стаканаар хэзээч хамаагүй уудаг. Энэхүү эм нь биеэс хог шаарыг гадагшуулж гэдэс элэг цэвэрлэхийн сацуу хамгийн гол нь тамир тэнхээ оруулна.
21 хоногийн дараа эмээ өвөө нар тань гүйдэг болно. Тэднийг дан хэвтүүлээд байлгүй боломжийхон хэрээр хөдлүүлж биеийн тамирын хөнгөн дасгал хийлгэж байх хэрэгтэй. Овьёосыг тамир тэнхээ оруулдаг, сэргээж, цус төлжүүлэн, хоолны дуршил нэмэгдүүлдэг зэрэг шинжүүдийг хүмүүс эртнээс мэддэг. Ардын эмчилгээнд өргөн ашиглаж ирсэн. Цусны бүтцийг сайжруулан төлжүүлж, бодисын солилцоог хэвийн болгож дархлааг бэхжүүлж биеийн эсэргүүцэлийг сайжруулдаг. Энэ бүхэн тамир тэнхээ барагдсан өтөлж ядарж буй хөгшчүүдэд маш хэрэгтэй. 5 минут биш усыг талд нь хүртэл ширгээх хэрэгтэй. Дараа нь шүүсийг шүүж аваад дээр нь ширгэсэн хэмжээний сүү нөхөж хийгээд хөөрүүлнэ. Үүн дээр дөрвөн цайны халбага зөгийн бал нэмж өгнө. Ингэсэнээр илүү амттай илүү тамиржуулах чадвартай болно.
Эх сурвалж: ЭДГЭРСЭН ХҮНИЙ ҮГ