Жүжигчин Б.Цэцэгээ чамгүй бүжигчин шүү

Мэргэжлийн жүжигчин биш ч Америкчуудын бүтээсэн “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан жүжигчин бүсгүй Б.Цэцэгээг анх UBS телевизийн хөтлөгч гэдгээр нь мэдэх болсон.  Мөн тэрээр “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” видео клипний дүрээр санаж байгаа байх. Одоогоор “Азийн шилдэг жүжигчин”-ий шагналыг Монгол улсаас цор ганц жүжигчин авсан байгаа нь Б.Цэцэг юм.

10389673_10153843987498836_5234632887414148157_nХүүхний эрлэг Ц.Мянганбаяртай хүртэл нэр холбогдож байсан “эрэлт”-тэй бүсгүй зөв төрх, сайхан бие галбираараа мэргэжлийн биш ч уг кинонд сонгогдсон хэмээх яриа урлагийнхан дотор жив жув сонсогддог.  Түүний цахим ертөнцөд ажиллуулдаг “Ээж болох бэлтгэл” хуудаснаа бэлтгэн хүргэдэг эрүүл хоололтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай  зөвлөгөө өгдөг. Тэрээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэх гайхалтай үр дүнгээ хуваалцжээ. Түүний энэ өөрчлөлтийг гайхсан олон бүсгүйчүүд зөвлөгөө авч байгаа ба жүжигчин бүсгүйг уран бүтээлдээ эргэн ирэв үү хэмээх бор шувуу олны дунд нисээд эхэлсэн гэнэ лээ. Адтай бүсгүй маань “Улаан Оймс”- ХАРШИЙН ШИНЭ ЖИЛ 2015 наадамд хүрэлцэн ирсэн байна. Тун сайн бүжигчин гэдгээ харуулаад авлаа.

10428042_10153844034828836_1539338027327316239_n

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …