Шилэн Цогоо буюу УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэлд хөтлөгч П.Анужингийн хувцаслалт ихээхэн таалагддаг бололтой. Тэрбээр энэ талаар өчигдөр өөрийн твиттер хуудсандаа““Анужин стайл” гэдэг хувцас загварын цоо шинэ хандлага гарлаа шүү бүр нэг…” хэмээгээд түүний дээлтэй зургуудыг оруулсан байна.
Харин хөтлөгч П.Анужин өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Шилэн Цогоо маань ийн бичжээ. Ноднин шинэ оны шинэхэн цаснаар урласан ногоон дээлний минь загвар ихэд дэлгэрсэн. Энэ жил өдий төдий хүүхнүүд тэр загвараар гоёсон байхыг харлаа. Монгол загварын урт дэрэвгэр юбкийг энгийн монгол цамцтай хослуулан өмсч байсан маань ч дэлгэрч хонхны баяр, хурим найр энгийн хэрэглээнд хүртэл маш өргөн орсоныг харж байна. Сайхан уран бүтээлээрээ дамжуулан монгол хувцсаа өөрийн ур ухаанаар хөгжүүлж, сурталчилж байгаадаа туйлын баяртай явдаг. Монгол юм бүхэн өнгөтэй сайхан байг ээ” хэмээжээ.
эх сурвалж: twiter.com