Өмнөговь аймгийн Манлай сумын иргэд янгирын эврийн дүрстэй цэвэр алтан эдлэлийг олжээ. Тус сумын Өгөөмөр багийн нутаг дахь Тэмээнтолгой гэдэг газраас олдсон уг олдворыг Хүннүгийн хааны эдлэл болохыг археологчид тогтоосон байна. 3000-3500 жилийн настай уг олдвор Монголд байтугай дэлхийд маш ховорт тооцогдох олдвор аж. Батмөнх даян хааны өлгий нутаг болох Өмнөговиос Хүннү гүрний хааны эдэлж хэрэглэж явсан үнэт эдлэл, түүх соёлын хосгүй өв ийнхүү олдсон нь говь нутагт Хүн гүрний Монголын их хаад амьдарч, төр оршин тогтнож байсны хөдөлшгүй баримт юм.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хувиасаа хоёр сая төгрөг гарган уг олдворыг хувилуулж, алтаар бүрүүлжээ. Үүнийгээ 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын даргад гардуулан өгсөн байна. Олдворыг Өмнөговь аймгийн 10 дахь гайхамшгаар тооцох нь дамжиггүй.
Д.ЖАРГАЛ
эх сурвалж: zaluu.com