Монголын бүх ард түмний спортын “XIV” их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТэмцээн өнөөдөр спортын төв ордны “А” зааланд 14.00 цагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын 222 гаруй тамирчин оролцохын зэрэгцээ эрэгтэй 10 жинд харин эмэгтэй 8 жинд өрсөлдөхөөр болсон. Өнгөрсөн жилээс эмэгтэй 8 жинд өрсөлдүүлэх болсон. Тус УАШТ-нд нэгэн сонирхолтой зүйл болж байгаа нь эмэгтэйчүүдийн жинд ОХУ, Буриад, БНХАУ, Өвөрмонгол зэрэг улсуудаас тамирчид оролцож байгаа билээ. Харин онцгой тохиолдолд Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн олон бусад тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг оролцуулах шийдвэр тэмцээний зааварт орсон байгаа. Тэмцээн 2016 оны 01-р сарын 10-17-ны хооронд спортын төв ордны “А” зааланд явагдана.
Энэ тэмцээнийн бас нэг онцлох үйл явдал нь: 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жиндээ олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Хэрэв тэр тэмцээнүүдэд амжилт гаргавал эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болно гэсэн үг
эх сурвалж: ssport.mn