Өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд Хан-уул дүүргийн Сонсголонгийн гүрнээс Toyota Prius маркын автомашин унасан осол гарчээ.
Тодруулбал, автомашинд 24-26 орчим насны бүгд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гурван залуу зорчиж явсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв хүргэгджээ. Одоогоор тэдний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд хэн нь автомашин жолоодож явсан нь тодорхойгүй байгаа аж.
Ослын газарт онцгой байдлын, цагдаагийн алба хаагчид ажиллаж, осолдсон автомашиныг шилжүүлсэн байна. Ослын шалтгаан, хохирлыг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэнэ.
Г.Сонор ugluu.mn